“Парис-2024” зуны олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд өрсөлдөж буй Алжирын боксчин Имане Хэлиф алтан медалийн төлөө өрсөлдөxөөр болжээ.

Тодруулбал, тэрбээр Тайландын боксчин Дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын мөнгөн медальт Ж.Суваннапенгийг 5:0 харьцаагаар ялсан байна. Улмаар аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын боксчин Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Яань Лиүтэй тулалдахаар боллоо.

Сануулахад, Имане Хэлифийг хүйсээ солиулсан гэх маргаан дэгдээд байсан. Дараа нь түүнийг эмэгтэй хэдий ч эр хромосомтой буюу “төрөлхийн хромосомын эмгэгтэй” гэх мэдээлэл гараад буй юм. Үүнтэй холбоотойгоор Хэлиф дэлхий нийтэд хандан Олимпын дүрмийг баримталж, тамирчдыг ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалсан билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу