Засгийн газрын өнөөдрийн (2024.08.07) ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

Тэрбээр “Ерөнхий сайдын ажлын албаны дарга зарим сайд нарын хамт саяхан Германд очиж ажилласан. Герман улс 1949 оноос хойш эвслийн Засгийн газар байгуулсан туршлагатай. Тус улсад одоогийн байдлаар гурван нам хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж байгаа. Намууд хамтарч ажиллахдаа гэрээ байгуулсан. Гэрээндээ талууд эрх, үүргээ тодотгож өгсний дээр дунд хугацааны үнэлгээгээ олон нийтэд зарладаг онцлогтой. Энэ мэт эвслийн Засгийн газрын сайн туршлагуудыг бид гэрээндээ тусгахаар болж, Германы парламентын судалгааны хүрээлэнгээс тодорхой зөвлөгөөг авсан. Ингээд өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг ирэх Даваа гарагт УИХ-д өргөн барина.

Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннель, гүүрэн байгууламж гаргах, Туулын хурдны замаас Засгийн газрын ордон шинээр баригдах газартай хэрхэн холбогдох талаар ярилцаж, судалсан. Энэ төсөлд зөвлөх үйлчилгээ авахаар болж, мөнгийг нь төсвийн тодотголд тусгахаар болсон.

Бидний хамгийн тулгамдаад буй асуудал бол нийслэлийн түгжрэл. Гурван намын хамтарсан Засгийн газар үүний тулд байгуулагдсан. Мөн бид Үндэсний эвсэл, ИЗНН-д саналаа хүргүүлсэн. Тус намуудыг тодорхой мөрийн хөтөлбөрүүдэд ямар санал тусгахыг нь сонсоно.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөр дээр төвлөрсөн. Эдийн засаг чиглэлд  АН-ын заалтуудыг удирдлага болгосон. ХҮН нам өөрөө засаглалын бодлого, гадаад худалдаа, боловсролын шинэчлэл, эрчим хүчний реформыг удирдлага болгосон.

Дараагийн УИХ-ын сонгуулиар тухайн нам аль салбарыг удирдаж байсан юм, сайжирсан уу гэдгээ үнэлүүлдэг байх болно.

Хамтарсан Засгийн газарт УИХ дахь гурван намын бүлгүүд хяналтаа тавина. Ингэж байж Засгийн газрын үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байх болно. Иргэд өөрсдөө үйл ажиллагааны хөтөлбөртөө хяналт тавих боломжийг хангуулна. Төрийн бүх веб сайтуудыг нэгтгэж байгаа. Ард түмэнтэйгээ илүү ойр ажилладаг Засгийн газрыг бүрдүүлэхийг зорино” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

               

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу