2024 оны наймдугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +31…+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +16 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу