Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн “Хөндий бор хошуу” гэдэг газар наймдугаар сарын 7-ноос 8-ныг шилжих шөнийн 01:00 цагийн орчим хоёр өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 12:43 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.  

Мэдээллийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтанууд  наймдугаар сарын 08-ны өдрийн 10:30 цагт очиход малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Малыг цахилгаанаар цохиулж нядалдаг. Дэлхий дахинаараа энэ аргбг хэрэглэдэг. Сэг зэмийг нь устгах хэрэг бн уу. Ашиглаж болдоггүй юм уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу