Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийг гэргий Н.Цэлмүүндээ мандат олгож, олимп үзүүлж байна гэх мэдээлэл гараад буй. Үүнд Н.Цэлмүүний ээж Д.Хулан тайлбар өгчээ.

Тэрбээр цахим хуудастаа “Уучлаарай. Шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг бид огт эдлээгүй, тийм ч ёс зүй байхгүй. Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог юм байна. Парист 32 тамирчин оролцож буй тул албан ёсоор 16 албаны мандат оногдсон.

Олон улсын олимпын хороо “B” мандат хоёрыг өгдөг, тэрийг ротац буюу ээлжээр хэрэглэх эрхтэй байдаг ба өөрсдийн зардлаар тэмцээн үзэж явсан.

Хийсэн бүхэн Монголдоо болохоор:

  • Хандив тусламж ~₮30 000 000 000,
  • Төлсөн татвар ~₮400 000 000 000,
  • 40 лицензийн 7 үйлдвэр!

Үүнийг хийсэн хүмүүс л сэвж байна даа:

  • 100 их наядын (₮100 000 000 000 000)хулгай
  • 122 их наядын (122 000 000 000 000) өр шир

Охин маань 4000 хүнийг удирдахын хажуугаар ханьдаа түшиг болон явж, гадна дотнын хүмүүсийг угтан уулзах, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа” хэмээжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу