“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөл үргэлжилж буй.

Өнөөдөр (2024.08.10) 22:00 цагаас Монгол Улсыг төлөөлж, дэлхийн аварга, МУГТ М.Анхцэцэг хүч үзнэ.

Тэрбээр гурав дахь олимпын наадамдаа оролцож байгаа нь энэ юм. Манай тамирчин “Рио-2016” олимпод 8-р байр, “Токио-2020” олимпод 4-р байрт орсон билээ. 

Мөн өнөөдөр дараах төрөлд Монгол Улсын тамирчид өрсөлдөнө. Тодруулбал, 

  • 14:00 цагт эрэгтэй марафон гүйлтэд Б.Сэр-Од 79 тамирчинтай уралдана.
  • 17:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэй -62 кг жингийн дагах барилдаанд П.Орхон 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Болгарын 27 настай Билиана Живкова Дудоватай барилдана.
  • 17:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэй 76 кг жингийн эхний шатанд Э.Даваанасан Африк тивийн хоёр удаагийн аварга Нигерийн 30 настай Ханна Амучечи Руебэнтэй барилдана.
  • 17:00 цагт чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг жингийн эхний шатанд Т.Тулга дэлхийн аваргын хошой хүрэл медальт Кубын 35 настай Алехандро Энрике Валдес Тобиертэй барилдана.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу