“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн төрөл үргэлжилж буй. Өнөөдөр (2024.08.10) эрэгтэйчүүдийн 125 кг, эмэгтэйчүүдийн -62 кг-ын финалын барилдаанууд явагдана. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн эхний барилдаанууд болох юм. 

Манай тамирчдаас,

  • Эмэгтэй -62 кг жингийн дагах барилдаанд П.Орхон 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Болгарын 27 настай Билиана Живкова Дудоватай барилдана.
  • Эмэгтэй 76 кг жингийн эхний шатанд Э.Даваанасан Африк тивийн хоёр удаагийн аварга Нигерийн 30 настай Ханна Амучечи Руебэнтэй барилдана.
  • Эрэгтэй -65 кг жингийн эхний шатанд Т.Тулга дэлхийн аваргын хошой хүрэл медальт Кубын 35 настай Алехандро Энрике Валдес Тобиертэй барилдана.

Барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу