“Парис-2024” зуны XXXIII олимпын наадам 17 хоногийн турш үргэлжилж хаалаа. Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 206 орны баг, тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Үүнээс АНУ 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл буюу нийт 126 медаль хүртэж, амжилтаараа тэргүүллээ. Харин БНХАУ 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл буюу нийт 91 медаль хүртсэн амжилтаар удаалав. Япон Улс 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл буюу 45 медальтайгаар гуравт жагсжээ.

Монгол Улсын тухайд, энэ удаагийн олимпын наадамд 32 тамирчин өрсөлдсөнөөс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ, Дэлхийн аварга Б.Баасанхүү нэг мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтаар 74 дүгээр байрт жагссан байна.

Үүнээс гадна чөлөөт бөхийн тамирчид болох Дэлхийн аварга, МУГТ П.Орхон, МУГТ Т.Тулга, МУГТ, Д.Отгонжаргал, ОУХМ Б.Хулан нар шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Улс орнуудын медалийн хүснэгтийг ЭНД дарж харна уу. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу