Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг: Ирэх сарын 1-нээс жолооч нарт цахим гэрчилгээ олгож, зургаадугаар сарын 1-нээс татвараа төлсөн жолооч нар замын хөдөлгөөнд оролцдог болох зохицуулалтыг хийж байна.

RFID төхөөрөмж, камер хоёр ижилхэн зөрчил илрүүлэх, хяналт тавих боломжтой ч камер бичиж авах, харин RFID төхөөрөмж богино хугацаанд бага өртгөөр мэдээллийг цуглуулдгаараа онцлогтой. Мөн цахим гэрчилгээг нийлүүлэх аж ахуй нэгжийг дотоодоос шалгаруулахаар тендэр зарласан байгаа. Худалдан авах, суурилуулах ажлыг хувийн хэвшилээр хийлгэнэ. Эцсийн байдлаар тавдугаар сарын нэгнээс жолооч нарт цахим гэрчилгээг олгох төлөвлөгөөтэй. Ингэснээр зөвхөн татвар төлсөн, оношлогоонд хамрагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдэж байна. 

Цаашид хяналтыг сайжруулахаар нэгдүгээр эгнээний камержуулалтыг нэмэгдүүлэхээс гадна RFID төхөөрөмжийн тусламжтай хяналт тавих бүрэн боломжтой. Тухайлбал, энэ төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн даатгал, татвар гэх мэт долоон төрлийн зөрчлийг илрүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу