“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр (2024.08.12) 10:00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.

Нийслэлийн прокурорын газраас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн өнгөрөгч гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн.

Нийт 24 хүнд холбогдох уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч 24 хүн:

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар,
  • Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
  • “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг,
  • Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга асан Б.Түмэнжаргал,
  • БНСУ-ын иргэн К.Баум, Ж.Соб нар 
  • Б.Дөлгөөн
  • А.Чойжилсүрэн
  • Д.Цогтбадрах
  • О.Хонгорзул
  • Б.Алтаншагай
  • Ц.Хадбаатар
  • О.Сүхбаатар
  • С.Бямбасүрэн
  • Ц.Болортуяа
  • Ж.Эрдэнэбат
  • О.Лувсандавга
  • Г.Мишээлт
  • Ш.Баярсүх
  • Ч.Мөнхбаяр
  • Г.Энхтайван
  • Б.Мөнхболд
  • Б.Баярмаа нар юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу