Парисын олимпын медалийн албан ёсны хүснэгтийн эхэнд АНУ бичигдсэн бол Карибын тэнгисийн 112 мянга гаруйхан хүн амтай Гренада хоёр хүрэл медаль авч, нэгж медальд оногдох хүн амын тоогоор дэлхийд тэргүүлжээ.

Андерсон Петерс, Линдон Виктор нар эрэгтэй жад, арван хоёр төрөлд хүрэл медаль хүртсэн нь 56.289 хүн амд дунджаар нэг медаль оногдож байгааг харуулж буй юм.

Доминика, Сент Люсиа болон Шинэ Зеланд улс эхний 266,945 хүнд дунджаар нэг медаль оногдсоноор дөрөвдүгээрт багтсан байна.

Нийт 1.4 тэрбум хүн амтай ч зургаан медаль авч, нэгж медальд 234,151,666 хүн оногдсон үзүүлэлтээр Энэтхэг улс жагсаалтын сүүл мушгижээ.

Монгол Улсын хувьд нэгж медальд 3,504,751 хүн оногдсон үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас 57 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь Монгол Улс 1964 оны Токиогийн олимпод анх оролцсоноос хойших хамгийн муу үзүүлэлт болжээ.

Монгол Улс 1968 оны Мехикогийн зуны олимпоос дөрвөн медаль авч, нэгж медальд оногдох хүн амын тоо 296,798 хүрсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн байна.

Эх сурвалж: BBC, MEDALSPERCAPITA.COM
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу