“Парис-2024” зуны XXXIII олимпын наадам 17 хоногийн турш үргэлжилж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпод Монгол Улсаас 32 тамирчин өрсөлдсөн ч ганц мөнгөн медаль хүртсэн нь Монгол Улсын хувьд муу үзүүлэлт болоод байгаа юм.

Энэ удаагийн олимпын талаар Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган сэтгэгдлээ илэрхийлэв. 

Тэрбээр “Алтан медалиа энгэртээ зүүж, төрийн далбаагаа намируулаад, цэнгэлдэх дүүрэн баяр хөөр бялхсан хүмүүс рүү алхаж орох юутай ч зүйрлэмгүй мэдрэмж байсан шүү. Эр бяр нь таарч, аз од нь гийсэн аавын хүү, ээжийн охин алтан медаль аваад ирэх өдөр удахгүй байхын ерөөл өргөе.

Бүх зүйл өөрийн цаг хугацаатай. Олимп бол эв нэгдэл, энх тайван. Болдог бол өмнөөс нь гараад тулалдчихмаар л сэтгэл хөдлөлтэй өдрүүд байлаа.

Монголын багаа олимпын наадамд элдэв асуудалгүй оролцуулах нь миний ажлын үүрэг учраас чиглэлийнхээ дагуу ажиллалаа.

Миний зүгээс өмнө нь ч хэлсэн, цаашид ч Биеийн тамирын улсын хороо, шигшээ багийн алба, спорт холбоодод шаардлага тавьсаар байх болно” хэмээсэн байна. 

Х.ТҮШИГ

5 САНАЛ

  1. Муусайн намын цүнх баригч нараар дүүрсэн МҮОХ-ны удирдлагууд зайлаасай.Хэзээ ийм муу олимпод оролцож байсанын.Ухамсартай ,ёс зүйтэй бол уучлал гуйгаад л албаа өг л дөө.Юун ажиллалаа гэж ажиллаад адагт нь аваачсан юм биш үү?

  2. За хурдан огцорвол өлзийтэй санагдана.
    Одоо онол практик хосолсон ШУ-ны мэдлэгтэй тамирчдынхаа төлөө сэтгэлээсээ зүтгэх удирдлага чухал болжээ

  3. Элдэв асуудал гэж юуг хэлээд байна. Архи уух, зодоон цохио хийх, хүүхэн шуухан эргүүлэх өөр бусад асуудал гэж хэлэх гээд ба уу? Явсан тамирчид бүгд үүргээ ухамсарласан хүмүүс. Чи хариуцлагаас мултрах гэж ингэж хэлэхгүй шүү. Зүгээр ажлаа өг муу шуналын тулам минь.

  4. Үндэсний Олимпийн хороо олон улсын дүрэм журмын дагуу ажилласан. Бүх амжилт гаргаагүй асуудал өөрөө өөрсдөд нь байгаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу