Монголын Боловсролын салбарын багш ажилтнууд өнөөдөр (2023.04.06) цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан жагссан юм. Жагсаалын үеэр  Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн тэргүүн З. Цогтгэрэл үзэл бодлоо илэрхийлснийг хүргэж байна. 

“Хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө, боломжит цалин хөлсөөр ажиллахын төлөө дуу хоолойгоо хүргэхээр бүх шатны багш нарын төлөөлөл ирээд байна. Боловсролын салбарт олон жил ажилласан багш, нар шинэ залуу багш нар бүгд ялгаагүй ажиллах нөхцөл бололцоо хумигдаж байгааг хэлж байна. 

Одоогийн цалингийн хэмжээг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байгаа. Төсөвт тодотгол хийж цалин нэмэгдүүлэх нөөц бололцоо улсын төсөвт байгаа гэж үзэж байна. Зөвхөн СӨБ-ийн багш нарын цалинг 50 хувиар  нэмэгдүүлэхэд төсөвт 240 тэрбум, 30 хувиар нэмэгдүүлэхэд 130 тэрбум төгрөгийн тодотгол хийхэд л хангалттай юм. Эдийн засаг харьцангуй өсөлттэй үзүүлэлттэй байгаа. Олон жил бүсээ чангалах үедээ чангалаад, нэмүүлэх үедээ бага хэмжээгээр нэмүүлээд ирсэн ч хангалттай хэмжээнд хүрэхгүй, амьдралын бололцоо сайжрахгүй байгаад бухимдалтай байна. Боловсролын салбар ажилтан, боловсон хүчний хомсдолд орох шалтгаан нь цалин хөлстэй холбоотой, залуу багш нар ажиллах урам зориггүй болж байна.” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу