Даваа гарагт нийтлэгдсэн судалгаагаар 2050 он гэхэд эрэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж, 65 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн дунд их хэмжээгээр өсөх төлөвтэй байгаа аж.

Австралийн судлаачид “Cancer” сэтгүүлд нийтэлсэн судалгааныхаа хүрээнд 2022 онд дэлхийн 185 улс орон, нутаг дэвсгэрт 30 төрлийн хорт хавдрын өвчлөл, нас баралтад дүн шинжилгээ хийж, 2050 он хүртэлх төсөөллийг ийнхүү гаргажээ.

Судалгааны үр дүнд, эрэгтэйчүүдийн хорт хавдрын нийт өвчлөл 2022 онд 10.3 сая байсан бол 2050 онд 19 сая болж, 84 хувиар өснө гэж тооцоолсон байна. Хорт хавдраар нас барагч 2022 онд 5.4 сая байсан бол 2050 онд 10.5 сая болж, 93 хувиар өснө гэж таамаглажээ. Үүнээс гадна 65 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн нас баралт 117 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Орлого багатай, дундаж наслалттай улс орнуудад эрэгтэйчүүдийн хорт хавдраар нас баралт ихсэх төлөвтэй гэж тооцжээ.

Судлаачид “2022-2050 оны хооронд Африк болон Зүүн Газар дундын тэнгист ослын тохиолдол, нас баралтын тоо 2.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Европт ойролцоогоор хоёр дахин өсөх төлөвтэй байна” гэж бичсэн байна.

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол хорт хавдраар нас барах магадлал хэдийнэ өссөн. Тэд тамхи татах, архи уух, хорт хавдрыг өдөөдөг олон зан үйл, ажлын байран дахь хорт хавдар үүсгэгч бодист өртөх магадлал өндөр байдаг.

Судлаачид “Уушигны хорт хавдар 2050 онд эрэгтэйчүүдийн хорт хавдар, түүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болно” гэж таамаглажээ. 2050 он гэхэд эрчүүдийн дунд мезотелиома хорт хавдар хамгийн их өсөлттэй байх бол нас баралтын хувьд түрүү булчирхайн хорт хавдар зонхилох төлөвтэй байгаа аж.

Америкийн Хавдрын нийгэмлэгээс энэ оны эхээр гаргасан тайланд, хүн амын өсөлт, хөгшрөлт нь дэлхийн хорт хавдрын тохиолдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж буй бөгөөд 2022 онд 8 тэрбум орчим болсон дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг тогтоожээ.

Америкийн шинжлэх ухааны ахлах ажилтан, доктор Уильям Дахут “Дэлхий даяарх хорт хавдрын тохиолдлын тухай ярихад ‘Бид энэ тоо 2050 он гэхэд 35 саяд хүрнэ гэж бодож байна. Энэ нь хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаатай холбоотой” гэж хэлсэн байна.

Хавдрын нийгэмлэгээс өмнө нь CNN-д “Тамхи татдаг, таргалалттай хүн их байх тусам хорт хавдрын өвчлөлийн тоо ялангуяа орлого багатай орнуудад илүү нэмэгдэнэ” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу