Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2024.08.13) Хонконгод эхэлж байна. Тус тэмцээн наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг, Монголын найман баг өрсөлдөх юм. 

Монгол Улсын шигшээ баг БНСУ, Хонконг, БНАСАУ-ын багуудтай нэг хэсэгт багтсан. Улмаар өнөөдөр 20:00 цагаас эхний тоглолтоо Хонконгийн багийн эсрэг хийнэ. 

Тоглолтыг Хятадын “Volleyball Association of Hong Kong, China” Youtube хуудсаар шууд дамжуулах аж. 

Тоглолтын нэгдсэн хуваарь:

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу