Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоож, Иран болон түүний итгэмжлэгдсэн улс орнуудын бүс нутгийн өргөн хүрээг хамарсан дайн дэгдэхээс сэргийлэх олон улсын хэлэлцээрийн үеэр Израилийн хүчин өнгөрсөн Даваа гарагт Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын ойролцоо цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

Палестины эмч нарын мэдээлснээр, өнгөрсөн Даваа гарагт Израилийн цэргийнхэн Хан Юнис хотод цохилт өгсний улмаас 18 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Нүүлгэн шилжүүлэлтийн шинэ тушаал дагуу аюултай бүс нутгуудаас илүү олон гэр бүл, дүрвэгсийг гаргахыг анхааруулжээ.

Эмч нар “Израилийн агаарын довтолгооны улмаас Газын захын Зейтун дүүрэгт таван хүн, Египеттэй хиллэдэг Рафахад хоёр хүн тус тус амиа алдсан” гэж мэдэгдсэн байна.

Тулаан үргэлжилсээр байгаа тул ХАМАС бүлэглэл Египет, Катарын зуучлалаар Пүрэв гаригт болох хамгийн сүүлийн шатны хэлэлцээнд эргэлзэж буйгаа илэрхийлж, Израилийн талаас ямар ч хөдөлгөөн байхгүйг мэдэгджээ.

Тус бүлэглэл өнгөрсөн Ням гарагт “Зуучлагчид ‘эзлэн түрэмгийллийг халхавчлах дараагийн хэлэлцээ, эсвэл шинэ саналуудыг хэрэгжүүлэхийн оронд’ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены гал зогсоох саналыг Израиль хүлээж авах ёстой” гэж мэдэгдсэн байна.

ХАМАС-ын ойрын хоёр эх сурвалжийн мэдээлснээр, тус бүлэглэлийн ахлагч Исмаил Хание Тегеранд, Ливан дахь “Хезболла”-гийн дээд удирдагчийн амийг хөнөөсөнтэй холбогдуулан Иран болон “Хезболла”-гийн хариу арга хэмжээ авахаас сэргийлэхийн тулд хэлэлцээ хийх шинэ уриалгыг Израильтай урьдчилж тохиролцсон гэдэгт бүлэглэл итгэлтэй байна” гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Зуучлах хүчин чармайлтад ойр Палестины нэгэн албан тушаалтан “Энэ бол таны хэлж чадах өчүүхэн няцаалт юм. Хэрэв ХАМАС хэрэгжих боломжтой төлөвлөгөөг хүлээн авч, Израилийн хүлээн зөвшөөрсөн саналд нааштай хариу өгвөл бүх зүйл өөрчлөгдөж магадгүй ч одоог хүртэл ХАМАС, Нетаньяху нар тохиролцоонд хүрэх асуудалд нухацтай хандахгүй байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS, CGTN, ORF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу