Монголын боловсролын салбарын багш ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардан төв талбайд жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаалын индэрээс МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

“Монголын ирээдүйг бэлдэж байгаа боловсролын салбарын ажилчдын талаас илүү хувь нь үр дүнгийн урамшуулалаа авч чадахгүй байна. Мөн дан ганц багш нар биш, цэвэрлэгч, тогооч зэрэг үйлчилгээний ажилтны цалинг 8 хувиар нэмэгдүүлсэн. Энэ бол инфляциа ч гүйцэхгүй, өдрийн хоолны үнэд ч хүрэхгүй нэмэгдэл. Аливаа цалин хөлс нэмэгдүүлэхдээ албан тушаалаар ялгаварлаж, үндсэн хууль зөрчиж байгааг эсэргүүцэж байна.

Насаараа ажилласан багшийн тэтгэвэр хашаа байшин бүү хэл олигтой машинд хүрэхгүй төгрөгөөр хөдөлмөрөө үнэлүүлж байгаа нь шудрага биш. Гэтэл захын нэг хурган даргын сефнээс 10, 20 тэрбумаараа олддог. Задарсан ажилчдын авилга, хахуулиас олсон орлогоо боловсролын салбрын ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулаасай гэж хүсч байна. Олон мянган багш нар зуны амралтаараа солонгос явдаг. Бүр ажлаасаа гараад гадаад явдаг цуваа үүссэн. Маш харамсалтай. Гэр бүл, үр хүүхэд, хайртай шавь нараа орхиод хар ажил хийхээр явж байгаа нь үнэхээр сэтгэл өвтгөм зүйл.  Тэгэхээр бид өнөөдөр Монголын мянга мянган хүүхдүүдийн ирээдүйн төлөө жагсаж байна. Нэн даруй хөдөлмөрийн хөлсний үнэлэмжид реформ шинэчлэлт хийхийг шаардаж байна.” гэж уриалсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу