Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2024.08.13) Хонконгод эхэллээ. Тус тэмцээн наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг, Монголын найман баг өрсөлдөж буй юм.

Монгол Улсын шигшээ баг БНСУ, Хонконг, БНАСАУ-ын багуудтай нэг хэсэгт багтсан. Улмаар өнөөдөр 20:00 цагаас эхний тоглолтоо Хонконгийн багийн эсрэг хийж, 1:3 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Тодруулбал,

  • Нэгдүгээр үе: Хонгконг 25:20 Монгол
  • Хоёрдугаар үе: Хонгконг 25:14 Монгол
  • Гуравдугаар үе: Хонгконг 21:25 Монгол
  • Дөрөвдүгээр үе: Хонгконг 25:19 гэсэн харьцаагаар тоглолт өндөрлөв. 

Манай баг дараагийн тоглолтоо маргааш 17:30 цагаас БНАСАУ-ын багийн эсрэг хийнэ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу