Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд наймдугаар сарын 1-нээс 11-ний хооронд нийт 15 галт тэрэг гарчээ. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 85-95 хонож гарч буй юм байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явах 10300 TEU буюу 5150 орчим чингэлгийн үлдэгдэл байгаа аж.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1344 чингэлэг байгаагаас ачаатай 755, хоосон 589 чингэлэг буй юм байна.

Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс 9-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 11 галт тэрэг гарч байв. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 85-90 хонож гарч байжээ.

Тухайн үед Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явах 10600 TEU буюу 5300 орчим чингэлэг байсан аж.

Хятадын холбогдох байгууллагууд авто замаар тээвэрлэгдэх ачааг шалгаж, лацаддаг талбай /Binhai Zhong Yuan/-н хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу