Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулж буй “НҮҮДЭЛЧИН” соёлын фестиваль энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхан, Налайхын голд болно.

Энэ жил “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг гурав дахь жилдээ зохион байгуулах юм.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнгөрсөн дөрөвдүгээр сард  “Монгол Улс нүүдлийн соёлын өвийг өнөөдрийг хүртэл хадгалсан цөөн улсын нэг билээ. Тиймээс соёл иргэншлийн үндэс язгуур болсон нүүдлийн соёлыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.

Энэ жил “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 30 гаруй улсыг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн мэдээлж байв.

Тэрбээр фестивалийг зохион байгуулахад шаардагдах дэд бүтэц, зам, эрчим хүч, био ариун цэврийн байгууламж болоод аянга зайлуулагч зэргийг суурилуулах асуудлаар Налайх дүүргийн удирдлагуудтай ярилцжээ.

Тус фестивалийн үеэр хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд тус тус болох юм.

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэлжээ. ЭНД дарж, зааврын дагуу бүртгүүлээрэй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу