АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн 24 цагийн дотор Улаан тэнгист Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний (хусит) босогчдын хоёр хөлөг онгоцыг устгасан байна. АНУ-ын Төв командлалаас “Байг 24 цагийн дотор устгасан” гэж мэдэгджээ.

“Сүүлийн 24 цагийн дотор АНУ-ын Төв командлал (CENTCOM) Улаан тэнгист Ираны дэмжлэгтэй хуситын хоёр хөлөг онгоцыг сөнөөсөн” гэж Х сүлжээ (хуучнаар Twitter)-нд мэдээлжээ.

Газын зурвас дахь мөргөлдөөн хурцадсаны дараа “Ансар Аллах” хөдөлгөөний босогчид Израилийн нутаг дэвсгэрт халдлага үйлдэж, тус улсын хөлөг онгоцуудыг Улаан тэнгис болон Баб аль-Мандебын хоолойгоор дамжин өнгөрөхийг зөвшөөрөхгүй хэмээн анхааруулсан байна.

Хуситууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дунд үеэс хойш Улаан тэнгис болон Адены буланд олон арван иргэний хөлөг онгоц руу халджээ.

Америкийн эрх баригчид “Ансар Аллах”-ын үйл ажиллагааны хариуд олон улсын эвсэл байгуулж, Улаан тэнгис дэх хөлөг онгоцуудыг хамгаалах, далайн эрэгт зорчих эрх чөлөөг хангах ажиллагаа эхлүүлснээ зарласан билээ.

Эх сурвалж: MILITARY TIMES, TASS, ANADOLU
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу