Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.04.06) Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзлаа. Уулзалтаар тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа замын ажлыг энэ жилд багтаан бүрэн дүүрэн хийж дуусгахаар төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн юм.

“Хойд зүгт чиглэсэн манай улсын экспорт, ази-европыг холбосон транзит урсгал, таван аймгийн иргэд зорчдог, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол тээвэр явдаг чухал, стратегийн өндөр ач холбогдолтой зам. Энэ замыг дуусгахгүй бол холбогдох этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцох болно” гэдгийг мөн илэрхийллээ.

 Дээрх чиглэлийн зам ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзах үеэрээ “Өмнө жилүүдийн алдааг давтахгүй байх, төлөвлөсөн хугацаандаа ажлаа зөв зохион байгуулалт хийж, үр дүнд хүрч ажиллахыг сануулсан юм.

Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд ковид цар тахал нөлөөлсөн хэдий ч ажлаа зөв зохион байгуулж чадсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Ковидын үеэр ч бүтээн байгуулалтаа амжилттай урагшлуулах боломж байсан” гэдгийг онцоллоо.

“Машин механизм, техник байхгүй, хүн хүч дутагдалтай компаниуд тендерт ялсан нь ийм байдалд хүргэсэн нь нууц биш. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэж Монгол ардын үг байдаг. Гэрээ хийсэн туслан гүйцэтгэгч нар нь мөн чадваргүй, үндсэн гүйцэтгэгч нартайгаа мөнгө хөрөнгөнөөс эхлүүлээд янз бүрийн хэрүүл уруултай. Аргаа бараад, Ерөнхий сайд нь ирж үүрэг даалгавар өгдөг, УИХ-ын гишүүд нь зам тээврийн хөгжлийн  сайд нь үргэлж ирдэг, бүр дэд сайд нь байнга амьдарч, хяналт тавьдаг түвшинд очсон байдалтай байна. Энэ байдлыг яаралтай дуусгавар болгохыг холбогдох албаныханд сануулсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу