Улаанбаатар хотод 2024 оны долдугаар сарын байдлаар, нийт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өсчээ.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны үеэс 14.5 хувиар , өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.11 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.30 сая төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

2024 оны долдугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 26.3 хувь (0.84 сая төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 7.1 хувь (0.28 сая төгрөг)-аар өссөн нь хамгийн бага дүн юм.

Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 28.9 хувь (1.05 сая төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 9.4 хувь (0.24 сая төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу