Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд наймдугаар сарын 16-наас 18-нд болох “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам хүн, байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх ач холбоглдолтой.

Энэхүү наадмыг сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй юм.

Тус соёлын наадамд соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд 30 гаруй хөтөлбөрийн дагуу нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын нийт 1100 гаруй нүүдэлчин хуран чуулна.

“Нүүдэлчин” наадмын хөтөлбөр:

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу