Палестинаас НҮБ-д суугаа Элчин сайд Рияд Мансур НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдаан дээр “Израилийн тал Газын зурваст энгийн иргэдийг үй олноор нь хөнөөж, хүмүүнлэгийн сүйрэл бий болж байгааг буруушааж буйг огт тоохгүй байна” гэж хэлжээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн агентлаг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд “Газа хотын сургуульд саяхан халдлага үйлдэж, 100-гаас доошгүй хүний ​​аминд хүрсэн бөгөөд сургуулиудад өгч буй Израилийн цохилтын давтамж нэмэгдэж байна” гэж хэлсэн байна.

Дайныг ажиглагчид “Израилийн Тель-Авив руу харвасан алсын тусгалтай хоёр пуужин Мягмар гарагт Хан Юнис хотын зүүн хэсэгт Израилийн цэргүүд үйл ажиллагаа явуулж буй газраас ердөө 1.5 км-ын зай (нэг миль хүрэхгүй)-д туссан” гэж мэдээлжээ.

Газын зурвас дахь Аль-Магази дүрвэгсдийн хуаран болон Бейт Лахия хотод Израилийн зэвсэгт хүчний цохилтод өртөн, амь үрэгдэгсдийн тоо 16-д хүрсэн байна. Энэ талаар Катарын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлжээ. Өмнө нь таван хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан байна.

Тус телевизийн мэдээлснээр, өглөө эрт орон сууцны барилга халдлагад өртөж, Израилийн их буунууд тус бүс нутгийн өмнөд хэсэгт орших Рафах хотыг онилжээ.

Израилийн довтолгооны улмаас сүүлийн өдөр олон энгийн иргэн амиа алдсаны дотор Дейр эль-Балах дахь орон сууцанд байсан хэд хэдэн хүүхэд байсан аж.

  Эх сурвалж: AL JAZEERA, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу