Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Хонконгод үргэлжилж буй. Тус тэмцээн наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг, Монголын найман баг өрсөлдөж буй юм.

Монгол Улсын шигшээ баг өнөөдөр (2024.08.14) Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын багтай өрсөлдлөө. Улмаар 1:3 харьцаагаар манай баг ялагдал хүлээв. Манай баг эхний үед алдаа багатай, нямбай тоглож, ялсан ч дараагийн гурван үед хожигдлоо.

Тодруулбал,

  • Нэгдүгээр үе: БНАСАУ 22: 25 Монгол
  • Хоёрдугаар үе: БНАСАУ 25:19 Монгол
  • Гуравдугаар үе: БНАСАУ 25:19 Монгол
  • Дөрөвдүгээр үе: БНАСАУ 25:13 гэсэн харьцаагаар тоглолт өндөрлөлөө. 

Сануулахад, Монгол Улсын шигшээ баг БНСУ, Хонконг, БНАСАУ-ын багуудтай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтоо Хонгконгийн эсрэг хийж, 1:3 харьцаагаар хожигдсон билээ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш 13:30 цагаас Өмнөд Солонгосын багийн эсрэг хийнэ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Ур чадвар үнэхээр дутмаг харагдаж бна лээ. Олигтойхон довтолчих ганц довтлогч ч алга. Тэр шар үстэй хүүхнийг овоо тоглодог гэж ойлгосон чинь ёстой шалихгүй бна. Чөлөөт хамгаалагч маш муу бна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу