НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн хурал өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод өндөрлөлөө. Уулзалтын дараах хэвлэлийн бага хуралд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, НАТО Украинд урт хугацаанд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэж мэдэгдэв. “Энэ төлөвлөгөө арван жил үргэлжилнэ” ч гэх өөр эх сурвалжын мэдээлэл байгаа аж. 
“Йенс Столтенберг, урт хугацаанд зэвсэг нийлүүлэхийг санаачилж байгаа нь Украиныг НАТО-д элсүүлэхээс зайлсхийж байна. Энэ асуудлаар НАТО-д ноцтой санал зөрөлдөөн байгаа” гэж шинжээчид үзжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу