Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.7 (36.5%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 16.8 их наяд төгрөгт хүрч, 4.4 (35.3%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, ТЭНЦЭЛ

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний долоон сард 15.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО, ЗАРЛАГА, ТЭНЦЭЛ

Татварын нийт орлого 2024 оны эхний долоон сард 15.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.2 (36.2%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.3 (70.3%) их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 737.7 (29.7%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 385.7 (18.6%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 255.9 (12.7%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 181.1 (22.8%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 1 76.7 (40.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО

2024 оны эхний долоон сард татварын нийт орлогын 34.7 хувийг орлогын албан татвар, 20.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,15.5 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.9 хувийг онцгой албан татварын орлого, 19.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлжээ.

Орлогын албан татварын 74.9 хувийг ААНОАТ, 25.1хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж буй аж.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТАТВАРЫН ОРЛОГЫН БҮТЭЦ
(2024 оны эхний 7 сард, тэрбум төгрөг)

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 7 сард 15.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.2 (37.8%) их наяд төгрөгөөр өсжээ.

Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 2.4 (2.0 дахин) их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 890.2 (44.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

2024 оны эхний долоон сарын байдлаар нийт зардалд урсгал шилжүүлэг 40.2 хувь, бараа үйлчилгээний зардал 32.2 хувь, хөрөнгийн зардал 19.3 хувь,хүүгийн зардал 5.4 хувь, татаас 2.9 хувийг эзэлжээ.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ЗАРДЛЫН БҮТЭЦ
(Голлох зардлуудаар, жил бүрийн эхний 7 сард, дүнд эзлэх хувиар)

Хөрөнгийн зардал 2024 оны эхний 7 сард 2.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 890.2(44.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеэс 362.8 (26.2%) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 104.2 (48.6%) тэрбум төгрөгөөр, бусад хөрөнгийн зардал 367.0 (2.1дахин) тэрбум төгрөгөөр өссөннь нөлөөлжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу