Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2023.04.06/ Төв талбайд жагсаж, багш нарын цалинг нэмэхийг шаардаж буй.

Тэгвэл үүнд салбарын сайд дараах байр суурийг илэрхийлж байна. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Багш нарын цалин нэмэгдээгүй гэх ойлголт байхгүй. Боловсролын салбар сүүлийн хоёр жилд цалингаа 30 хүртэлх хувиар нэмсэн. Бусад салбарынхан нь энэ тухай ярихгүй байхад дахиад цалин нэмэхийг шаардана гэдэг буруу зүйл. Өнөөдөр багш нарын хамгийн доод цалин 1 сая 50 мянган төгрөг, хамгийн цалин 2,8 сая төгрөг байгаа. Бид үүргээ биелүүлсэн” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу