Хонконгод болж буй Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг, Монголын найман баг өрсөлдөж буй.

Монгол Улсын шигшээ баг БНСУ, Хонконг, БНАСАУ-ын багуудтай нэг хэсэгт багтсан. Улмаар эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 1:3 харьцаагаар хожигдсон билээ. Харин дараа нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын багтай өрсөлдсөн ч мөн 1:3 харьцаагаар Монгол Улсын баг ялагдал хүлээсэн юм.

Хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр (2024.08.15) Өмнөд Солонгосын багтай хийсэн Монгол Улсын баг гурван үед гурвууланд нь 21:25-аар хожигдож, нийт дүнгээр 3:0 харьцаагаар ялагдлаа. 

Хэдийгээр Монгол Улсын баг хэсгээсээ гарч чадаагүй ч 5-8 дугаар байрын тоглолтод оролцоно. 

Сонирхуулахад, Монгол Улсын эмэгтэй баг энэхүү тэмцээнд 1998 оноос хойш 10 удаа оролцохдоо нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу