Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг өнгөрсөн Мягмар гараг (2024.08.13)-т хүлээн авч уулзсан. Энэ үеэр ОХУ-ын Байгалийн нөөц, Экологийн сайд А.А.Козлов “Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хамгийн тулгамдсан асуудал болсон. Монгол Улсад нийлүүлж буй бүх бүтээгдэхүүн, тэр дундаа ирэх онд нийлүүлэх түлш, бензиний хэмжээг нарийвчлан тодорхой болгоно.

Монгол Улсын хэрэгцээг хангах түлш үйлдвэрлэх боломжтой бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах, зөв зохистой, шат дараатай хийхээр төлөвлөж байна. Нийлүүлэлтээ зогсолтгүй, тогтвортой хангах чиглэлд анхаарч ажиллана” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгчдийн маргаантай асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд, газрын тосны нөөц хадгалах сав байгуулах, цаг тухайд нь Монголын талд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг авч хэлэлцэлж буйг илэрхийлээд, нийлүүлэлтээ зогсолтгүй, тогтвортой хангах чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Энэхүү уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас салбарын сайд Цэвэгдоржийн Туваан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Сайдын зөвлөх Л.Чой-Иш, Засгийн газрын Ахлах референт Н.Буяндэлгэр, ТЗУГ-ын дарга Г.Батбаяр, ГТБГ-ын дарга Б.Анхбаяр, УУБГ-ын дарга М.Мэндбаяр, ХҮБГ-ын дарга С.Сүхбат, СХОГ-ын дарга Э.Батболд, ГБГ-ын дарга Х.Санчигдорж, ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай, ГХЯ-ны ХОГ-ын дэд захирал Т.Төгсбилгүүн, ГХЯ-ны ХОГ-ын атташе Ч.Цолмонбаяр, ГХАХ-ийн Ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцжээ.

ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, БНЭЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын захирал И.А.Кущ, сайдын туслах В.Е.Симоненко, И.И.Кузнецова-БНЭЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын Засгийн газар хоорондын комиссын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ОХУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх А.Ю.Ивахин, ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгч В.Ю.Юрченко, ОХУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга С.С.Безруков ОХУ-ын ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга А.В.Ганжуров нарын төлөөлөл оролцож, хоёр улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар дахь байгалийн нөөц, газрын тосны асуудлаар санал солилцжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу