Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгийг гурван өрөө байраар шагнажээ.

Монголын хүндийн өргөлтийн холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийн 17 жилийн хөдөлмөр зүтгэл, үзүүлсэн амжилтуудыг өндрөөр үнэлж гурван өрөө орон сууцаар шагнажээ.

М.Анхцэцэгийн тухайд, Монголын хүндийy өргөлтийн төдийгүй спортын түүхэнд олон олон “алтан үсгээр” бичигдсэн бахдам амжилтын эзэн юм. Тэрбээр ДАШТ-ээс нэг алт, хошой мөнгө, хошой хүрэл медаль, Олимпын дөрөвдүгээр байрын шагнал, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 удаагийн аварга төдийгүй улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчлэн тогтоосон байдаг билээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу