ОХУ-ын Новосибирск хотын “Победа” кинотеатрт ер бусын, “Өөрчлөлт” нэртэй үсчин, гоо сайхны шоу болжээ. Урлагийн стилистүүдийн бүтээсэн гайхалтай, футурист үс засалтуудын зургийг “РИА Новости” агентлаг онцлов.

Олон улсын “KEUNE DESIGN” академийн урлагийн стилистууд болон үсчин, гоо сайхны дэлхийн аваргууд “Урлагийг хиймэл оюун ухаанаас орчин үеийн сонгодог урлаг руу шилжүүлэх нь” цуглуулгаа толилуулжээ.

Зураг дээр: Пётр Чайковскийн Оросын балетаас сэдэвлэн бүтээсэн Алина Завьяловагийн “Щелкунчик” цуглуулгыг толилуулсан загвар өмсөгч.

Ийм футурист үс засалт хийхийн тулд мастерт нэг цаг гаруй хугацаа шаардлагатай.

Зураг дээр: Загвар өмсөгч бүсгүй. Александр Смолкиний “Малевичийн хар талбай” цуглуулгын үсний засалтыг үзүүлж байна.

Үсчид уран зураг, үлгэр, хөгжим, үзүүлбэрээс санаа авчээ.

Зураг дээр: Оросын Пётр Чайковскийн балетаас сэдэвлэсэн, Алина Завьяловагийн “Щелкунчик” цуглуулгаар үсчин гоо сайхны шоуд оролцож буй загвар өмсөгч

Ийм нарийн, төвөгтэй үс засалт хийхийн тулд мастерууд мэргэжлийн гель, үсний лак хэрэглэх нь дамжиггүй.

Зураг дээр: Александр Смолкины “Малевичийн хар талбай” цуглуулгаар “Өөрчлөлт” үсчин гоо сайхны шоуд оролцохоор бэлтгэж буй загвар өмсөгч.

Охид зөвхөн үс засалт харуулахаас гадна үсчингүүдтэй хамт тодорхой дүр төрх бий болгох ёстой байжээ.

Зураг дээр: Александр Смолкины “Малевичийн хар талбай” цуглуулгатай шоуд оролцож буй загвар өмсөгч.

Үзэгчид шоунаас таашаал авахаас гадна мастерууд хэрхэн ажилладгийг харав.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу