Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын 10 дахь Дархан аварга болсон билээ.

Шинэхэн Дархан аварга цолны мялаалга наадмаа энэ сарын 15-нд Увс аймгийн Улаангом хотноо хийж, 128 бөхийн барилдаан зохион байгуулсан.

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харъяат, Улсын харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэсэн байна.

Их шөвөгт аймгийн арслан Г.Цоггэрэл, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар тунаж үлджээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу