Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр (2024.08.16) БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаан загалмайн байгууллага болон БНХАУ-ын “Чао Жү” нүдний эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Энэхүү уулзалтад БНХАУ-ын талаас Өвөрмонголын “Чао Жү” нүдний эмнэлгийн Хөрөнгө оруулалтын менежер Шин Лу (Xin Lu), Бо Чи (Bo Chi) нар, МУЗН-ийн Захиргаа, хяналт үнэлгээний багийн ахлагч О.Алимаа болон УНТЭ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа, УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгийн эмч О.Наранцэцэг нар байлцжээ.

Монголын Улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын “Чао Жү” нүдний эмнэлэгтэй хамтран “Бүс ба зам-Гэрэлт аялал” төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Энэхүү уулзалтаар “Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийн хүрээнд явуулын нүдний эмнэлэг ажиллуулах, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ харилцан туршлага солилцох, сургах чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар ярилцаж санал бодлоо солилцжээ.

Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу