Монголын хүндийн өргөлтийн холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгт гурван өрөө байр бэлэглэсэн билээ.

Тэрбээр уг байрандаа хэдийнэ нүүж оржээ. Энэ тухайгаа “Монголын хүндийн өргөлтийн холбооны зүгээс намайг гурван өрөө байраар шагнасан. Энэ мэдээлэл үнэн шүү. Манай гэр бүл байрандаа орчихсон. 

Өнгөрсөн арваннэгдүгээр санд Монголын хүндийн өргөлтийн холбооны Дэд Ерөнхийлөгч байсан, одоо Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Золбоо ахаасаа худалдаж авах санал тавьж орж байсан. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй явсаар ирсэн юм. Ингээд Хүндийн өргөлтийн холбооны хамт олон маань ярилцаад надад энэ байрыг бэлэг болгож өгөхөөр болжээ. 17 жилийн амжилт, хичээл зүтгэлийг минь өндрөөр үнэлж, гурван өрөө байраар шагнасанд манай гэр бүлийн зүгээс маш их баяртай байна” хэмээлээ. 

                   

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу