Цахим орчинд ОХУ-ын дипломат ажилтан согтуурсан үедээ зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтахыг оролдсон талаарх мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин наймдугаар сарын 07-нд Баянзүрх дүүрэгт ОХУ-ын ЭСЯ-ны дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газраас зугтахыг оролджээ.

Эл хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Харин уг асуудалд ОХУ-ын Элчин сайдын яамнаас “П.В.Петрунин Зөвлөлт, Монголын цэргүүд Халхын голын дайнд Японы милитаристуудыг ялсны 85 жилийн ойн баярт зориулсан ёслолын арга хэмжээ бэлдэж, тун завгүй байх үедээ согтуу байж болох байсанд ЭСЯ-ны удирдлага маш их эргэлзэж байна. Ийнхүү уг автомашины осол нь Улаанбаатар хотын замуудын эрчимтэй хөдөлгөөний улмаас харамсалтай нь багагүй тохиолддог энгийн нэг осол байсан юм” хэмээсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу