Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ 
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус.

Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +31…+36 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +21…+23 градус дулаан байна.

05:00 цагт Улаанбаатарт: +13 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16-НИЙ 26.00 ЦАГ ХҮРТЭЛХ 
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, хур элбэг байна. Энэ сарын 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 18-нд нутгийн зүүн хагаст бороо орно.

Наймдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Энэ сарын 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +3…+8 градус, Алтайн өвөр говиор +18…+23 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +25…+30 градус, Алтайн өвөр говиор +30…+35 градус халуун байна.

Бусад нутгаар бага зэрэг сэрүүн, шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +6…+11 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +19…+24 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +24…+29 дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 16, 17, 21, 25-нд бороо, 22, 24-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: 16, 17, 25-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +19…+24 градус, бусад хугацаанд шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу