Хилийн цэргийн алба хаагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа егүүтгэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ талаар Хил хамгаалах байгууллагаас “Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 0291 дүгээр салбарын захирагч, ахлах дэслэгч Н.Б 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр гэртээ архи ууж, галт зэвсэг ашиглан, өөрийн амь насыг егүүтгэсэн хэрэг гарсныг Завхан аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна” гэж мэдээлэв.

Хилийн цэргийн 0277-р анги Завхан аймгийн Тэс суманд байдаг билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу