Авто замын салбарт энэ онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил 96 хувиийн гүйцэтгэлтэй байна. Тухайн гүүрийн барилга угсралтыг гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” гэж мэдээлж байв.

Гүүрийн захиалагчаар ЗТХЯ, өдөр тутмын техник, технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, гүйцэтгэгчээр “Эвт-Уул” ХХК ажилласан бөгөөд саяхан ашиглалтад оруулсан байна.

Хануйн голын шинэ гүүрийг ашиглалтад оруулжээ

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу