Араб иргэд хөдөө орон нутгаар явж, шонхор шувуу барьсан гэх асуудал олон нийтийн анхааралд ороод буй. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Хууль сахиулах үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Шонхор шувуутай холбоотой том асуудал дэгдсэн. Үүний цаана олон зүйл байдаг юм билээ. Шонхор шувууг барьж байгаатай холбоотойгоор хяналт нь хаанаа хэрэгжих вэ, хариуцлагын тогтолцоо нь хаана байх вэ гээд олон асуудал байна. Тиймээс үүнд иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулаад тодорхой арга хэмжээ авч байна. 

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад зөрчлийн хоёр, гэмт хэргийн шинжтэй хоёр гомдол хянагдаж байна. Гаднын иргэдээс буюу тухайн үед явж байсан арабуудаас гаргасан гомдол ч байна. Монгол иргэдээс гаргасан гомдол ч бий” хэмээн хэллээ. 

                       

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу