БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өнөөдөр эхэлж байна. Хуваарийн дагуу өнөөдөр 180 хүн шалгалт өгнө.
Өнөөдөр шалгалт өгөх хүмүүсийн нэр, шалгалтад орох цаг:
Шалгалтын хуваарийг бүтнээр нь ЭНД дарж харна уу.
НЭГ. ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА
- 1-р ээлжийн шалгалт явагдах хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 7-28-ны өдрүүдэд (2880)
- 2-р ээлжийн шалгалт явагдах хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 12-30-ны өдрүүдэд (2696)
ХОЁР. ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗАР, ХАЯГ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 дугаар давхарт CBT танхимд
(ХУД. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группын замын урд талд)
ГУРАВ. АНХААРАХ ЗҮЙЛС
Шалгалт өгөх иргэд дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.
- Шалгалтын хуваарийг бүртгэлийн програм хангамжаас автоматаар ТАНД олгогдсон 5040… дугаараар шалгана.
- Хуваарьт өдөр, цагт шалгалтад орохдоо цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Та бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй.
- 2023 онд 110-аас дээш оноо авсан нийт 2,404 Монгол ажилтанг онооны дарааллаар сонгон шалгаруулж авахаар төлөвлөсөн тул ТА солонгос хэлний TOPIK(1~2 түвшин) болон дундаас дээш түвшинд бэлтгэгдсэн байна.
- Шалгалтад хамрагдах цагийг хатуу баримтлан (1-р ээлж 9:00), (2-р ээлж 10:30), (3-р ээлж 13:00), (4-р ээлж 14:30) тус тус заасан цагт суудлаа эзэлсэн байх ба шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
- Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
- Шалгалт УНШИХ, СОНСОХ төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно.
- Бямба, Ням гарагуудад шалгалт зохион байгуулагдахгүй. Хугацааны хувьд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт орж болно.
- Таны бүртгэлтэй утасны дугаарт ХХҮЕГ-ын /131288/ тусгай дугаараас шалгалт өгөх хугацааг сануулсан мессэж илгээгдэнэ.
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийг нэрсийг 2 дахь шалгалт буюу Ур чадварын шалгалтын хуваарьтай хамт (Y/8 ,YIII/11) зарлана.
ДӨРӨВ. ШАЛГАЛТЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
Шалгалт авахын өмнө 10 минутанд заавар өгнө. Унших шалгалт 25минут, бичих шалгалт 25минут байна.
- 1-р ээлж 09:20-09:30 10:00-10:25 10:25-10:50
- 2-р ээлж 10:50-11:00 11:30-11:55 11:55-12:20
- 3-р ээлж 13:20-13:30 14:00-14:25 14:25-14:50
- 4-р ээлж 14:50-15:00 15:30-15:55 15:55-16:20
Жич: Шалгалтын үргэлжлэх хугацаа нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
ТАВ. ШАЛГУУР
Нийт 100 оноо авах ёстойгоос 55-с дээш оноо авсан иргэдийг өндөр онооны дарааллаар авахаар төлөвлөж буй тооноос 1.1 дахин их тоонд багтааж шалгаруулна.
Жич: Нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 55 оноо нь 110 оноотой ижил байна.
Та дараах албан ёсны хуудсуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
- ХХҮЕГ-ын цахим хуудас (www.hudulmur-halamj.gov.mn)
- БНСУ-ын АҮХНХЭГ-ын Төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)
- ХЭЗОТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)