АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Чикагод болсон Ардчилсан намын үндэсний их хурал дээр үг хэлэхдээ “Дэд ерөнхийлөгч, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд ялалт байгуулвал Оросын удирдагч Владимир Путинд хэзээ ч “мэхийхгүй” гэжээ.

Тэрбээр “Би хэзээ ч түүний өмнө мэхийж байгаагүй, Камала Харрис ч хэзээ ч мэхийхгүйг амалж байна. Тэр хэзээ ч мэхийхгүй” гэж хэлэв.

Цагаан ордны эзэн түүний засаглалын үед АНУ “Европыг нэгтгэсэн төдийгүй Хятадын технологийн хөгжлөөс хоцрохоос сэргийлж чадсан” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болно. Трамп Бүгд найрамдах намаас төрийн тэргүүний сонгуульд албан ёсоор нэр дэвшсэн.

Одоогийн дэд ерөнхийлөгч Харрис Ардчилсан намаас нэр дэвшихээр төлөвлөж буй ч Чикагод болсон их хурал дээр намаас нь албан ёсоор нэр дэвшүүлээгүй хэвээр байгаа аж.

Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ардчилсан намын үндэсний их хурал бараг хагас цаг орчим хоцорч очжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу