Нийслэлийн цэцэрлэгийн 1 дүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авч, цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142150 хүүхэд байснаас 103999 хүүхдэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессэжээр илгээгдэж эхэллээ.

Та хүүхдээ мессэжээр илгээгдсэн цэцэрлэгт хамруулах хүсэлтэй байгаа бол 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тухайн цэцэрлэгтээ бүртгэлээ баталгаажуулж, гэрээ байгуулах шаардлагатай юм.

Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны цахим бүртгэл И-Монголиагаар дамжуулан 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл явагдах билээ.

May be a graphic of map and text

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу