Дэлхийн зах зээл дээр Мягмар гарагт газрын тосны үнэ буурав. Брент төрлийн газрын тосны нэг торхын үнэ наймдугаар сарын 7-ноос хойш анх удаа 77 ам.доллароос буусныг арилжааны мэдээллээс харж болохоор байна.

Брент төрлийн газрын тосны аравдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 0.88 хувиар буурч, нэг торх нь 76.98 ам.доллар болжээ. WTI төрлийн газрын тосны аравдугаар сарын фьючерс 0.9 хувиар буурч, 73 ам.долларт хүрсэн байна.

Энэ сарын 14-ний өдрийн байдлаар, Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ сүүлийн долоон сарын доод түвшнээс эргэн сэргээд байсан билээ.

Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 77 ам.доллароос дээшилсэн нь нэгдүгээр сарын 10-ны доод түвшнээсээ сэргэсэн хөдөлгөөн болж байв. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 74 ам.доллар орчимд арилжаалагджээ.

АНУ болон БНХАУ дахь газрын тосны эрэлт саарах дохиогоор үнэ нь дөрвөн долоо хоног дараалан буураад байсан юм.

Үүнээс гадна Саудын Араб улс гурван сарын хугацаанд анх удаа Азид нийлүүлдэг газрын тосны үнээ өсгөсөн нь тус бүс нутагт эрэлт сайн хэвээр байгааг харуулсан. Энэ нь нөгөөтэйгөөр Европ болон АНУ дахь газрын тосны нийлүүлэлтийг бууруулах дохио болж, үнэ нь өсөхөд нөлөөлжээ.

Эх сурвалж: BLOOMBERG, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу