Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр дараах үл хөдлөх хөрөнгүүдийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах юм байна. Үүнд:

-Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 9 дүгээр байранд байрлах 64 м.кв 3 өрөө орон сууцыг 70 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 78,583,050 сая төгрөгөөс;

-Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байранд байрлах 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 50 хувиар хямдруулсан үнэлгээ болох 100,877,000 сая төгрөгөөс;

-Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар гудамж, “English garden” хотхонд байрлах 324.32 м.кв талбай бүхий хувийн зориулалттай орон сууцыг 50 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 581,266,137 сая төгрөгөөс тус тус нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулах болсон байна.

Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой ажээ. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар The Metropolitan Bailiff Office, https://www.dbm.mn/news/2013 цахим хаягуудаас авч болох юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу