АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Чикаго хотын баруун хэсэгт байрладаг “United Center” спортын ордонд болсон Ардчилсан намын үндэсний их хуралд оролцсон 4566 төлөөлөгчийн санал авчээ.

Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлэх санал хураалт наймдугаар сарын эхнээс эхэлсэн тул саналын тооллогыг албан ёсны гэж үзсэн байна. Харрис намаасаа албан ёсоор нэр дэвшихийн тулд 1976 төлөөлөгчийн санал цуглуулах шаардлагатай байжээ.

Намын гишүүдийнх нь дунд түүнд өрсөлдөгч байгаагүй аж. Муж бүрийн төлөөлөгчдийн саналыг тоолж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах нь тус намын их хурлын гол хэсэг.

Уламжлал ёсоор үндэсний конвенцийн гадна санал хураалт явуулах шийдвэр гаргасан бөгөөд Охайо мужийн хуулиар намууд ерөнхийлөгчийн сонгууль болохоос 90-ээс доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчдээ тодруулах ёстой, эс бөгөөс муж улсын санал хураалтад оролцох боломжгүй аж. Иймд Ардчилсан намынхан наймдугаар сарын 7-ны дотор Харрисыг нэр дэвшигчээр нэр дэвшүүлж, муж улсын санал хураалтад оруулах ёстой болжээ.

Ардчилсан намын анхан шатны сонгуулийн үеэр энэ эрхийг авсан 4000 гаруй төлөөлөгч санал хураалтад оролцжээ. Тэдний дийлэнх нь Америкийн удирдагч Жо Байденыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлахаас өмнө дэмжиж байсан тул санал нь автоматаар Харрист очоогүй байна.

АНУ-ын бүх нийтийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болно. Чикагод болж буй тус намын үндэсний их хуралд оролцож буй Америкийн муж, хилийн чанад дахь төлөөлөгчид Байденыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж өмнө нь таамаглажээ.

Гэвч зургаадугаар сарын 27-нд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамптай хийсэн сонгуулийн өмнөх телевизийн мэтгэлцээний үеэр Америкийн одоогийн удирдагч “гамшигт үзүүлбэр” үзүүлсний дараа Ардчилсан намын төлөөлөгчид төрийн дээд албан тушаалд үлдэх гэсэн цаашдын оролдлогоосоо татгалзахыг Байденд уриалах нь улам бүр нэмэгджээ.

Байдены хийсэн үйлдлүүд сонгогчдын дэмжлэгийг алдахад хүргэсэн байна. Өнгөрсөн долдугаар сарын 21-нд тэрбээр өрсөлдөөнөөс татгалзахаар шийдэж, Харрисыг АНУ-ын төрийн дээд албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.

Наймдугаар сарын 19-нөөс 22-нд болж буй Ардчилсан намын их хурлаас Харрис ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд улсынхаа хамгийн өндөр албан тушаалд нэр дэвшихээр албан ёсоор тохиролцох төлөвтэй байгаа ажээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу