Засгийн газраас хэрэгжүүлж буй Шувуу ажиллагааны хүрээнд сайд асан Т.Бадамжунайг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас авч ирсэн билээ. Түүнийг Улаанбаатар хотод авч ирсэн даруйдаа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаанд саатуулсан бөгөөд эл хугацаа өнөөдөр 10:55 цагт дуусаж байгаа юм. 

Тэгвэл прокуророос түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна. 

Эрүүгийн хуулийн 31.12 дугаар зүйлийн 2-т “Сэжигтнийг баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана” хэмээн заасан байдаг. Эл хуулийн дагуу түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж байна. Шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайтай холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу