Женнифер Лопез нөхөр Бен Аффлекээс албан ёсоор салах болсон талаараа Лос Анжелесийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.

Лопез өнгөрсөн Мягмар гарагт Лос-Анжелес хотын шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн бөгөөд энэ нь 2022 онд Жоржиа муж улсын Райсеборо хотод болсон хуримын ёслолын ойтой нь давхацжээ.

Тэд хоёул тусдаа амьдарч, Лопез гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийн тулд зуны аялан тоглолтоо цуцалж, Беверли Хиллз дэх байшингаа худалдахаар болсны дараа ийнхүү өргөдлөө өгсөн байна.

CNN агентлаг Лопез, Аффлек нарын төлөөлөгчидтэй холбогдож, тайлбар авахаар болжээ. Тэдний салалт олон арван жилийн турш олны анхаарлын төвд байсан хоёр супер одын хайрын түүхийн ээлжит эргэлтийг харуулж байгааг CNN тэмдэглэсэн байна.

Лопез, Аффлек нар “Гигли” инээдмийн киноны зураг авалтын талбай дээр танилцаж, гэмт хэрэгтнүүдийн дүрд тоглож, хамтдаа ажил хийж, бодит амьдрал дээр нөхөрлөж, улмаар дотно харилцаатай болжээ.

Аффлек 20 жилийн өмнө буюу 2002 оны арваннэгдүгээр сард 6.1 каратын ягаан алмаазан бөгжөөр сүй тавьсан. Хоёул өөр хүнтэй гэрлэж, гэр бүлтэй болсон ч тэд 2021 онд дахин баяртайгаар харилцаагаа сэргээж байв.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу