Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг дөрвөн тамирчиндаа тус бүр хоёр өрөө байр олгохоор болсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. 

Тодруулбал, сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Би Си Эйч Гарьд” багийн тамирчин Батаагийн Мөнхболд, “Өмнөговь Ёлууд” багийн дасгалжуулагч Бэхбатын Өлзийбат, волейболын Үндэсний дээд лигийн “Өмнөговь Шанх транс” багийн тамирчин Баттөрийн Батсуурь, Золбаярын Баярт нарт хоёр өрөө байр бэлэглэхээр болсон.

Тэдэнд байрны түлхүүрийг нь  гардуулсан байна. 

Мөн ОУХМ Б.Мөнхболд, Спортын мастер Б.Батсуурь нарыг Өмнөговь аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.

Эдгээр тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн олон тэмцээн уралдаанд эх орон, нутаг усаа төлөөлөн оролцож амжилт үзүүлэхээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар буй юм.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу